8o
Улаанбаатар хот
mobile menu

ТБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2018-11-03 10:25:19

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны  (2018.11.02) хуралдаан 16 цаг 04 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд өнөөдрийн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбар боловсруулсныг гишүүдэд танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар асуулт асууж, үг хэлсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл