8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод-Манжуур-Дорнодын чиглэлийн автобус явж эхэллээ

2018-11-03 11:00:00

Манай улсын Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлт тодорхой хугацаагаар зогсоод байсан бол 11 дүгээр сарын 1-нээс эхлүүллээ. 

Дорнод-Манжуур-Дорнодын чиглэлийн автобус өдөр бүр 07.30 цагаас Дорнод аймгийн Автотээврийн төвөөс хөдлөх юм. Өмнө нь 9 жилийн судалгаа, тээвэрчдийн хичээл зүтгэлийн үр дүнд уг олон улсын шинэ тээврийн шугамыг өнгөрсөн онд нээж байсан боловч тодорхой хугацаагаар зогсоод байсан юм. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуурыг зорих үйлчилгээг Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсон юм.

Шинэ чиглэлэд Монголын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж 7 хоногийн даваа, лхагва, баасан гаригт том оврын автобус зорчигчдыг тээвэрлэж байсан юм. Цаашдаа энэ чиглэлд зорчих иргэдийн тоо ихэсвэл долоо хоногийн 5 өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой аж. Зорчих тасалбарын үнэ 44.000 төгрөг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл