8o
Улаанбаатар хот
mobile menu

Махны чанарыг гар утсаарааа шалгаж болно

2018-11-03 12:30:00

ХХААХҮЯ-наас “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г энэ сарын 1-нээс хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна. 

Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн эргэн мөшгих тогтолцооны ачаар, хэрэглэгч ухаалаг гар утасны “Мал эмнэлгийн гэрчилгээний систем аппликэйшн”-ыг ашиглан тухайн махан бүтээгдэхүүн дээрх зураасан кодыг уншуулахад аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, тухайн малыг ямар мал эмнэлэг хариуцаж байсныг, аль үйлдвэрт, хэзээ төхөөрснийг мэдэх боломжтой болжээ.

Аймаг, сумынх нэр гарч ирж байгаа нь тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг нэрээр нь хөөн харж, худалдан авах гэж буй бүтээгдэхүүнээ эрүүл бэлчээрт идээшилж байсан малаас бэлтгэсэн эсэхийг шалгах боломжтой аж.

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл