8o
Улаанбаатар хот
mobile menu

Янзагатай согоо буудсан этгээдүүдийг баривчиллаа

2018-11-03 13:30:00

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт өнгөрөгч сарын 23-24-нд шилжих шөнө "янзагатай согоо буудсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан нийслэлийн харьяат Т, Б нар уг хэргийг үйлдсэн болохыг олж тогтоосон байна.  

Тэд улсын бүртгэлийн гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
,нөгөө хулгайчын хүү,алуурчин номтойбаяр цуг явсан даа
2018/11/04 66.181.160.34