8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон Хятад иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна

2018-11-03 14:00:00

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар 10.18-ны өдөр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон тухай дуудлага 10.25-ны өдрийн 01:02 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 10 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 4 алба хаагч, БОАЖГ-ын 4 албан хаагч, орон нутгийн 15 хүн, ар гэрийн 2 хүн, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэл, 23 морьтойгоор 11.01-ний өдөр Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Ар голын Ац-Уул” /N50028’07,22’’, E99052’36,16’’/ гэдэг газар хээрийн түр штаб байгуулж, 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Түр штаб”-аас баруун хойд зүгт “Дунд хэм” /N50035’40,75’’, E99036’43,08’’/ гэдэг газар хүртэл нийт 20 км-т морьтойгоор, 2 дугаар бүлэг “Түр штаб”-аас баруун хойд зүгт “Арсайн сайр” /N50040’50,87’’, E99043’21,66”/ гэдэг газар хүртэл 44 км-т  автомашинаар, 3 дугаар бүлэг “Түр штаб”-аас “Ар голын Ац-Уул” /N50°25’17,41”, E99°51’38,06’’/ гэдэг газар 10 км-ийн тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт тус тус түр зогсоосон.

Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл