8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх онд тэтгэвэртээ гарч байгаа иргэдэд 27.4 тэрбум төгрөг зарцуулна

2018-11-03 14:30:00

Ирэх онд өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 27.4 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар 2019 оны төсөвт төсөвлөжээ. Энэ нь 2018 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгдсэн дүн юм байна. Тодруулбал, ирэх онд нийт 5.4 мянган албан хаагч төрийн албанаас тэтгэвэрт гарах тооцоо хийжээ. Эдний 35.8 нь хууль зүй, батлан хамгаалах болон онцгой байдал, 32.2 хувь нь боловсролын, 12.3 хувь нь эрүүл мэндийн, 7.8 хувь нь орон нутгийн засаг захиргааны, 11.9 хувь нь төрийн захиргааны бусад байгууллагаас гавьяаныхаа амралтад гарч байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
боли
Энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.улс оронд ажил хийж өөрийнхөө амидралын төлөө ажил хөдөлмөр хийж цалин авч бгаа тохиолдолд 36 сарын цалин гэж ингэж үр дүнгүй үр бүтээл байхгүй юманд мөнгө цацахаа
2018/11/03 64.119.26.254