8o
Улаанбаатар хот
mobile menu

УБЦТС-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ

2018-11-05 09:03:00

Улс төрийн хүрээнд төдийгүй нийгэмд хамгийн ихээр асуудал дагуулж байгаа ЖДҮ-ийн сонгон шалгаруулалт, санхүүжилт нэг ёсондоо өндрөө аваад байгаа. Эрх баригч МАН-ын гишүүд сайд нарын жагсаалтаар олонд ил болсон ЖДҮ-ээс санхүүжигчид өдөр хоногоор бус цаг, цагаар нэмэгдэх болсон. Тодруулбал, 

  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг, 
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.
  5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК,
  6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” ХХК,
  7. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК,
  8. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК
  9. 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай УИХ-ын гишүүн Б.Ундармаа
  10. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас 500 сая тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан нь ил болоод байгаа юм. 

 
Мөн энэ удаад УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан гэж хүний хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болжээ.
 
Түүний хувь эзэмшдэг “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал”  (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ийнхүү ЖДҮХС нэг онд, нэг хүнд гурван удаа зээл өгсөн байна.

УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монголчууд
1 БҮДЭРВЭЛ 7 БҮДЭРДЭГ ГЭЖ.... а. ХҮЧИН... б. ХҮН АЛСАН... в. ЖДҮ.. ЛУЙВАР...Г. Д .ГЭЭД БАС БОЛООГҮЙ БОЛОЛТОЙ...
2018/11/06 59.153.112.114
Bold
MAN(kommunist) namiig anhnaas tatan buulgah yostoi bsan um. Ardchilsan uls gechiheed kommunist namaa tolgoi deeree taviad nogooduul ni deerees baaj sheej bhad uu ch hiij chadahgui bna gedeg gutamshig.
2018/11/06 90.242.20.239
НАЙЗ
БАРИЛГА БАРИАД ЮУН ЭРЧИМ ХҮЧ МАНТАЙ БАТЗОРИГТОЙ ХАМТАРЧ БАРИЛГА БАРЬДАГ ГЭСЭН
2018/11/05 202.179.30.194
PKXNY
Энэ чинь ХААХҮСайд Батзоригийн баруун гар найзууд шүү дэээ. БАТЗОРИГИЙН НАЙЗ !!!!!!!!!!!!!
2018/11/05 202.179.30.194
ЗОЧИН
АРАЙ ХЭТЭРЧ ЭЭ БАС МЭРГЖЛИЙН БУС ХҮН УЛСЫН ОНЦГОЙ ОБЪКТИЙГ УДИРДАНА
2018/11/05 202.70.34.98
Mjl
DAVARSAN HULGAICHIG GANTSAD GAVLAD HIGECHEE
2018/11/05 66.181.186.36
эрх
эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нөхдийг халаач ээ
2018/11/05 202.70.33.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment