8o
Улаанбаатар хот
mobile menu

Ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ

2018-11-05 09:12:38

Корпорейт Конвейншн центрын Улаанбаатар танхимд

09:00-14:00 цагийн хооронд "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлэг болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

09:00 цагаас "Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага" сэдэвт судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэг болно.

Holiday Inn зочид буудлын 2 давхрын зааланд

09:00 цагаас "Эрүүл мэндийн тусламжийн чанар, өвчтөний аюулгүй байдал, ёс зүй" үндэсний чуулган болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-д сануулга хүргүүлэхээр болсон талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол банкны замын баруун талд

11:00-13:00 цагийн хооронд ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ. 

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод

13:30 цагаас "Монголын Их, Дээд сургуулиудын олон улсжилт: Дэлхийн түвшинд очих зам" сэдэвт сургалт-хэлэлцүүлэг болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл