8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: 2019 оны төсөвт хориг тавиач гэсэн уриалгыг Ерөнхийлөгчид хандан гаргаж байна

2018-11-05 11:25:00

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа, Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийж байна. АН-ын бүлэг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргаж хариуцлага тооцтол УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа юм. Үүнийхээ дагуу өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд оролцоогүй. Энэ долоо хоногт Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй юм байна. Дээрх гишүүд бүлгийн хурлаараа хэлэлцэн асуудлаа дараахь байдлаар танилцууллаа.

Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Манай намын бүлгээс хуралд оролцохгүй гэдэг мэдэгдэлтэйгээ хамт тавьсан шаардлагын дагуу эрх баригчид тодорхой алхам хийсэнгүй. Тиймээс энэ долоо хоногт дараагийнхаа тэмцэл рүү орох зайлшгүй шаардлага тулгарч байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудлаар тодорхой шийдвэр гаргатал АН хуралд оролцохгүй. Манай намын бүлэг хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж чуулганы танхимаас гарсны дараа УИХ 2019 оны төсвийг баталлаа. Ингэхдээ 76 гишүүний 50 хувьд ч хүрэхгүй цөөхөн гишүүн бусдын өмнөөс кнопийг нь дарж төсөв баталсан.

Бид 2019 оны төсвийн талаархи байр сууриа өмнө нь илэрхийлсэн. Харин одоо төсөвт хориг тавиач гэсэн уриалгыг Ерөнхийлөгчид хандан гаргаж байна. Өндөр зардалтай, өндөр эрсдэлтэй төсвийг дэмжиж болохгүй. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд бид дэмжинэ.

З.Нарантуяа: Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелэчихээд байхад зарлагаа танахын орон хасах 1.9 их наядын алдагдалтай төсөв баталлаа. Энэ бол туйлын буруу. Төсвийн алдагдлаа гадаад зээлээр санхүүжүүлэх нь бүр ч буруу. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавих байх гэж найдаж байна. Ингэсэн тохиолдолд зураг төсөлгүй төсөвт суусан 370 гаруй барилга байгууламжийн асуудлыг эргэн харах боломжтой. Нийгмийн халамжийн зардлыг 700 тэрбум төгрөгөөр нэмж байгаа. 

Ж.Батзандан: Иргэд шатахууны үнийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж байна. Засгийн газар шатахууны үнийг барихгүй чөлөөт өрсөлдөөний зарчмаар нь орхино гэсэн. Үүнээс хойш шатахууны үнэ нэмэгдэж байна. Бүх зүйлийг чөлөөт зах зээлд даатгавал иргэд хохирдог юм. Бусад улс орнууд шатахууны үнийг барьж байна. Гэтэл Засгийн газар зах зээлд даатгаж орхилоо. Үүнийг бид эсэргүүцэж байна. АН-ын Засгийн газрын үед шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Засгийн газар бодлогоо өөрчлөхгүй бол иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах юм бэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
AN ERDENEBAT ERDENE, NARANTYA , PUREBDORJ TA nar ASEM, KHEGJLIIN BANK , TEMERZAM , busad olon zuiliig khurdan shalguulaach Erdenbat aigaad shuud
2018/11/10 66.181.179.98
ДӨКӨ
ЭНЭ МУУ ОРОН ГАРАНГ БАЙРАНД НЬ ТАВИАЧЭЭ
2018/11/06 1.25.155.142
иргэн
АСЕМ-ийг яагаад ярихгүй байна вэ уг нь хамтад нь яримаар юм
2018/11/05 202.179.26.244
  • Recent
  • Most Read
  • Most Comment