Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хоёр сар болгох хүсэлт гаргасан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн хариултаар бол сурагчдыг хоёр сар амраах бус нэг сар гаруй амраах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 25-аас 2019 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл амраах аж. Хэрэв энэ үеэр томуугийн дэгдэлт өндөр хэвээр байвал карантен тогтоох зэрэг зохицуулалт хийх юм байна. Онцлоход, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, өнөөдрөөс хичээлдээ орсон юм.
Сурагчид 2 сар биш 1 сар амарна
2018-11-05 13:05:00