8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Дамдинцэрэн: Бичлэг байгаа бол олон нийтэд үзүүлээч ээ!

2018-11-05 18:00:36

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нартай холбоотой видео бичлэгийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй сэтгэгдлүүд сошиал орчинд сүүлийн хэдэн өдөр олонтаа бичигджээ.

Уг мэдээлэл, олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдэлтэй холбоотойгоор Ж.Дамдинцэрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийв. Тэрээр 

-"Сүүлийн үед миний нэр хүндтэй холбоотойгоор гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүд ихээр цацагдах боллоо. Үүнтэй холбоотойгоор би өөрийн биеэр мэдэгдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Нэгдүгээрт би айл гэрийн өрхийн тэргүүний үүргээ биелүүлж яваа жирийн л эр хүн, залуу хүн. Би гэргийтэйгээ ханилаад 13 жилийн хугацаанд 2 сайхан хүүхдийн аав, ээж болсон байна. Сошиалаар цацагдаад байгаа зүйлтэй холбоотой үйлдэл байтугай үгийн санд маань ч тийм зүйл байдаггүй. Ирээдүйн амьдралд минь хар толбо болж үлдэх ийм зүйлийг санаатайгаар гүтгэлэгийн шинж чанартайгаар худал мэдээлэл цацаж байгаад үнэхээр харамсаж байна. Хоёрдугаарт загвар өмсөгч хүн Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байна гэсэн мэдээлэл ихээр цацагдсан. Залуу хүнийхээ хувьд хэлэх гэсэн зүйл юу вэ гэхээр, улстөрчдийн бохир тоглоомд оролцож, хөлд нь чирэгдмээргүй байна. Яг над шиг хийж бүтээе, улс эх орон, төрийн албаныхаа төлөө зүтгэе гэж ажиллаж байгаа залуус олон байгаа. Энэ залуучуудыг улс төрийн тоглоом болгож, хөлд нь үрэгдүүлж, ирээдүйн хүсэлд нөлөөлж, зоригийг нь битгий мохоогооч ээ гэж хүсэх гэсэн юм. 

Сошиалаар гараад байгаа энэ зүйлүүд дээр хэн нь мэдэгдэхгүй хуурамч хаяг, пэйжүүдээр мэдээлэл цацагдах болсон тул холбогдох газруудад шалгуулна. Бичлэг байгаа, байхгүй гэж талцаж байна. Үнэхээр бичлэг байгаа бол олон нийтэд гаргаач ээ. Нэгэнт байхгүй юм чинь энгийн нэгэн төрийн албан хаагчийн нэр төрд халдаж, харлуулж нэр төрд сэв битгий суулгаач ээ гэж хүсэх гэсэн юм. Яахав улс төрийн тоглоом бол хэнийг ч, хэзээ ч хүссэн үедээ харлуулж болдог юм байна. Эцэст нь хэлэхэд миний нэр үнэ цэнэтэй биш тоглоод өнгөрөхөд дайны хүн байж болно. Монголын ард түмэн, улс төрчид пи-арчидын баг аавын минь нэр төр, хийж бүтээсэн зүйлийг бодож ёс зүйтэй байгаач ээ. Монголын соёл урлаг хөгжиж, дэвшиж байгаасай" хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зориг
Худал гэдэгт итгэж байна. Амжилт аз жаргал хүсье.
2018/11/07 64.119.20.99
Зочин
худлаа хуцацнааж болно. гэхдээ энэ арай л биш. юу ч байсан учоыг нь ухалгүй дайрдаг мунхаг ард түмэн минь ахан дүүс минь сэрцгээ. ийм худлаа мэдээнд дэвэрч мэдрэлээрээ бүү наад
2018/11/07 202.9.41.228
Иргэн
Бичлэг сонгуулиар давтагддаг даа ичгүүргүй юм яанаа хэрэв үнэн бол
2018/11/06 202.9.42.52
BOLD
Bichlegiig ni gargaval zorchliin huuliar barivchlana. Tsagdaad ogvol Utsiig ni evdej hayachihaad undsen eh huvi ni bhgui bna geed hergiig ni haana. Ene MAN namiinhan arai l dendej bna.
2018/11/06 90.242.20.239
zo
Bivhleg baival gargaj taviach.hun gutgeed
2018/11/05 64.119.19.240
  • Recent
  • Most Read
  • Most Comment