8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хэрлэн” голын усанд осолдож амиа алджээ

2018-11-07 12:49:00

Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр “Хэрлэн” голын усанд осолдсон тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад 10.17-ны өдрийн 13:00 цагт иржээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 10.24, 25, 10.30-11.01-ний өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.02-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  7 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 11.04-ний өдрийн 10:48 цагт Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Далан” гэдэг газраас /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км-т/ цогцсыг голын мөсөнд наалдаж хөлдсөн, хөвсөн байдалтай олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл