8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэн сурвалжлагдаж байсан 2 оргодол этгээдийг баривчилжээ

2018-11-06 14:53:00

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 2 оргодол этгээдийг баривчилжээ.

Тус цагдаагийн газраас  "Илрүүлэлт – Оргодол – Шийдвэрлэлт 2018", "Зэвсэг 2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ерөө, Хүдэр, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын чиглэлд хяналт, шалгалтаар ажиллах явцад дээрх этгээдүүд саатуулагдсан байна.

Мөн дээрх арга хэмжээний хүрээнд  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 7, зохих зөвшөөрөлгүй нарс мод тээвэрлэж явсан 1, бичиг баримтгүй галт зэвсэг тээвэрлэж явсан 3, ангийн мах зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зэрэг зөрчлийг илрүүлэн 60 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгожээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг ямагт санаж, хууль дүрмээ хэрэгжүүлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
ochir buudal baariig haagaachee nasand hureegui huuhded uilchleed amgalan taiwan bdal aldagduulaad 13 nastai ohin alj haychaad baar neecheed ulam dawarch bn
2018/11/06 103.10.21.83