8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмээлт зах дээр гар аргаар нядалгаа хийдэг байсан газруудыг хаажээ

2018-11-05 18:25:38

СХД-ийн “Эмээлт” захад малыг ёс бусаар нядалж байгаа талаарх мэдээллийг иргэд цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байсан.

Энэхүү мэдээллийн мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.
 
Гар аргаар нядалгаа хийж буй есөн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна.
 
Эдгээр газруудад долдугаар сард шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлага хүргүүлсэн байна. Гэвч албан шаардлагыг биелүүлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоож, хаагаад байгаа аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment