8o
Улаанбаатар хот
mobile menu

Санхүүгийн зохицуулах хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-11-06 09:04:21

 

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: 
Корпорэйт Конвеншн төвийн Эвент Холл хурлын танхимд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган болно.

09:00 цагт: Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хурлын зааланд  АӨСҮТөв ЭМЯ, ДЭМБ-тай хамтран "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулна.

09:30 цагт: Туушин зочин буудлын Соёмбо танхимд хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга болно.

10:00 цагт: МҮЭ-ийн холбооны төв байрны дөрвөн давхрын хурлын зааланд “Хөдөлмөр нийгмийн дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос "Санхүүгийн салбарын 2018 оны гуравдугаар улирлын тойм болон цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд
 

  • 11:00 цагт: “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” цуглааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.


12:30 цагт: Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн нээлт болно.

14:00 цагт: Novotel зочид буудалд Амьд ертөнцийн цуврал Хүрээлэн нэтрүүлгээс "Говийн 5 гайхамшиг" шинэ төслийнхөө нээлтийг хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment