8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батзориг "дан дээл"-тэй үлдэж чадах уу

2018-11-06 09:09:00

УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой 

ЖДҮ-ийн зээлийн зориулалтын бус хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр ХХААҮЯ-ны сайд Б.Батзориг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан  Б.Батзориг 10 дугаар сарын 30-ны өдөр  буюу өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан юм. Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай мөн зөвшилцөөд байгаа. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг шийднэ.

Өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж "Б.Батзориг сайдын албан тушаалаас нь чөлөөлөх Засгийн газрын саналыг бүлэг дээр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, маргааш /өнөөдөр/ өглөө 09.00 цагт Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хороо хуралдаж, 11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа бүлэг хуралдаж, прокурорын хүсэлтийг хэлэлцэнэ. Прокуророос гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн байгаа” гэв.

УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн журам бий. Түүний дагуу өнөөдөр гэхэд Б.Батзориг давхар дээлээ тайлж, дан дээлтэй үлдэх үү гэдгийг шийдэх ёстой. Бүр “дан дээл” ч үгүй болох магадлалтай байна. ЖДҮ-ийн хууль бус зээлийн асуудал даамжирсаар  У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр дахь сайд ажлаа өгч, парламентаас хоёр дахь гишүүнийг сугалах нөхцөл байдал үүслээ. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН-ын гишүүд түүнийг сайдын суудлаас чөлөөлөхийг бүрэн дэмжсэн ч гишүүнийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг дэмжихгүй байр суурьтай байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Одоо бөхөлзөөд уучлалт гуйж байгаад сайдаа өгсөн шигээ гишүүнээсээ буучих. Тэгвэл чамайг хоншоортой залуу байна гэж бодъё ЮЮ
2018/11/06 139.5.217.226