8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ

2018-11-06 09:33:38

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг АТГ болон прокурорын байгууллага шалгаж байгаа. ЖДҮХС-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэх талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.УИХ-ын гишүүн С.Бямбацогт "ЖДҮХС-гаас зээл авсан гэх гишүүдийн асуудлыг Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас Ёс зүйн дэд хороо давхар асуудал үүсгэхгүй. Гэхдээ Ёс зүйн дэд хороо өөрсдийн санаачлагаар хуралддаггүй. УИХ-аас баталсан ёс зүйн дүрэмд тухайлсан иргэн, албан байгууллага Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан тохиолдолд асуудал үүсгэдэг.Гомдол ирэхгүй бол хэлэлцэх эрх байхгүй. Хэрвээ гомдол ирээд шалгахаар болвол хууль хяналтын байгууллагаар шалгагдаад дууссаны дараа гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар хуралдана. Хууль хяналтын байгууллага шалгаад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй гэсэн тохиолдолд бид ёс зүйн асуудал ярина" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ЖДҮ-ийн зээл завшигчид одоо олны нүдэнд хэзээ ч гарч хэрэггүй. Зайлах ёстой
2018/11/06 203.217.139.227
Иргэн
Гишүүд дарга нарын завшсан олон зуун тэрбумын зээл ЖДҮ-тээ орсон бол Монгол улсын эдийн засаг ихээхэн өсч олон арван мянган хүн цалин орлоготой болох байлаа.
2018/11/06 203.217.139.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment