8o
Улаанбаатар хот
mobile menu

Бадархундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүдийг шалгаж дуусчээ

2018-11-06 11:24:24

Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлсэн.
 
Гэмт этгээдүүд тухайн үед нутгийн гурван иргэн рүү галт зэвсэг нээж, нэгийг нь шархдуулаад зугтаагаад ууланд бүгж байхад нь цагдаагийнхан дайчлан баривчилсан юм.
 
Тэд өмнө нь ч нуурнаас эд зүйлс хулгайлж байсан талаараа мэдүүлэг өгчээ. Хоёр нь казак иргэн бол нөгөө нь Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байв. Тэгвэл тэднийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
наадуул чинь хулгайч луйварчидын хаясан хогийг цэвэрлэж буянтай үйлс хийсэн юм бишүү,шагнаад дахин цэвэрлүүл ,наад хайрханыг чиньтөр булаасан хулгайчууд бузарлаад дууслаа,сайн залуус
2018/11/06 66.181.160.66
зочин
ард түмнээ ийм болтол нь ядууруулчихаад шийтгээд байдаг үнэндээ хүний хаясан илүүдлийг эүүгээ л биз
2018/11/06 182.160.2.122