8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно

2018-11-06 13:24:53

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ЖДҮХС-аас гишүүдэд зээл олгосон нь намын эсвэл төрийн даалгавар байв уу. Шатахууны үнэ, долларын ханш өсөөд байна. Засгийн газар юу хийж байна вэ? хэмээн Засгийн газрын тэргүүнээс асуулаа. Асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шатахууны үнэ, ам.долларын ханш өсөж байгаа нь шууд биднээс хамаарахгүй. Шатахууны үнийг цаашид тогтвортой барих чиглэлээр Засгийн газар өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. УУХҮ-ийн сайд ч энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ер нь бол шатахууны үнийг тогтвортой байлгах цорын ганц гарц бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болох.

Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.

Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. Миний зүгээс нэгдүгээрт зээлээ төл, хоёрдугаарт уучлалт гуй гэсэн шаардлага тавьж байгаа. ЖДҮХС-аас мөнгө авсан гишүүдэд ирэх 2020 оны сонгуульд тойрог олдохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй. Энэ өдөр их сонин өдөр. МАХН нэрээ сольж МАН болсон өдөр. Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байгааг би мэдэрч байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Зөв юмны төлөө цөмөөрөө хамтарч зүтгэе. Үүн дээр би санал нийлнэ. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй ч санал нийлнэ" 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
САНДАГ..
Ард түмэн. залуучууд бид олон жил харлаа үзлээ сонголоо одоо арай хэтэрлээ.. энэ нийгэм авилгал хээл хахуульд идэгдээд дууслаа.. ирээдүйгээ үр хүүхдээ боддог бол тэмцээрэй..дуу хоолойгоо нэгтгээрэй.
2018/11/13 59.153.114.22
Эрка
Энэ хүн зорилго тавиад ажиллаж байгаа ганц хүн. Хариуцлага хүлээе гэж хэлэх хүн ер олдохгүй дээ. Хийе гэж байгаа хүнийг дэмжих хэрэгтэй.
2018/11/12 202.21.124.131
Tulip
Авилгачдын зүгээс л хамгийн түрүүнд тараах, огцруулах асуудал тавина даа. Хэн хэн болохыг нь харж байя. Дэмжиж байгаа шүү ХҮК
2018/11/12 202.179.31.117
Tulip
Эхэлсэн ажлаа үр дүнтэй үргэлжлүүлж, хариуцлагаа сайн тооцоорой. Их л эсэргүүцэлтэй тулгарах байх, бүү шантраарай. ард чинь ард түмэн байгаа шүү.
2018/11/12 202.179.31.117
Javhlantugs
Үе үеийн дархлаажсан авилгачид, хулгайчуудыг нам дарах цаг нь болсон юм шиг ээ. Залуучууд бид дэмжинэ. Одоо л хийх цаг нь шүү Хүрэлсүхээ!! Идэж ууж. ханаж цадах болоогүй юм уу энэ #Лалрууд
2018/11/12 202.21.124.131
Ао
Буруутай эсэхийг тогтоох ч гэх шиг энэ чинь дээрэм мөнгө угаалт шүү
2018/11/11 103.26.193.195
Иргэн
Юун огцрох вэ! Ард тvмнээсээ дэмжлэг ав! Ард тvмэн уур хилэнтэй байгаа! Чамайг дэмжихэд бэлэн болсон. Шударга ес тогтоое!
2018/11/08 64.119.18.42
зочин
Олох бохир мөнгө нь хаагдаж байгаа хүмүүс сэтгэгдэл бичээд боож үхэх нь ээ. Битгий зорилгоосоо ухраарай. Ерөнхий сайдаа.
2018/11/07 64.119.20.99
зориг
Маш их бахархаж байна. Урагшаа. Хэн гэдгээ үзүүлээд өг. Монголчууд таныг дэмжээд өгнө.
2018/11/07 64.119.20.99
Zochin
Yaaj AN idsnig guitseh ve. Demjij bna, yadahdaa hariutslaga yarigdaj ehelj baina
2018/11/07 202.126.89.105
Irgen
Zuvsht. Hedii hurtel huuramch zah zeeleer avj hulgai zeelin turuur udirduulj zalhuu irgedee tejeeh ve.
2018/11/07 202.126.89.105
Сандо амбан
МАН-ын хулгай дээрэм дийлдэхээ байлаа.МАН-ын хулгайч дээрэмчдийг даран сөнөөж устгах зорилгоор Сор залах Золигт гаргах мэтийн шашны арга хэмжээг АН-ын зүгээс болон Гандангаас яаралтай авах шардлагатай
2018/11/07 103.111.68.3
Сандо амбан
Болохгүй болчихоод байна Ухна чи одоо огцроод зайлаад өгөөч.
2018/11/07 103.111.68.3
Irgen
Zov.bitgii ai.huuli bus,shudarga bus zuiltei hezee ch eblerch haatsailj bolojgvi.mongoliin ard tumen ooriig chin demjih bolno
2018/11/06 202.21.107.25
зочин
Байгаль орчин уур амьсгалын сан гэж Архангайхны сан байх шиг байна, үүнийг анхааралдаа аваач ээ
2018/11/06 202.21.102.138
зочин
Сайн байна шударга байна Ард түмэн амьдралыг ойлгож байна
2018/11/06 202.179.25.230
Зочин
Тэр Чинзоригийгоо огцруул, ХУД НДХ-н байцаагч Т.Бадрахбаяр гэдэг төрийн албан хаагч 800 сая төгрөгийн зээл яаж авсныг асуу?
2018/11/06 66.181.181.201
T
Tgd ogtsrood l bolchihdog bol goy yum bishuu. Idehee idcheed tgd za bolloo odoo buuy gj bgam shg
2018/11/06 66.181.161.44
zochin
Ene Baasanhvv gj balai um dandaa ogtsruulah taraah um yarih um
2018/11/06 64.119.18.163
бид
Е/С-ийг 100% Дэмжиж байна
2018/11/06 202.72.245.122
kkk
Zasag-n Gazar Ogtsorch bolohgui!!!!!!!!!!!!!! Shatahuun BOLOCSTUULAH UILDVEREE BARI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ERDENE AN-n nohor mini chamaig bid dahij songohgui shu!!!!!!!!!
2018/11/06 202.179.31.57
Mjl
SUH DALAITAL UHER AMAR NOHDUDIG HURDAN BARJ HORI
2018/11/06 103.26.193.151
irgen
buren bureldhuuneerree ogtsor. malnuud
2018/11/06 103.26.195.82