8o
Улаанбаатар хот
mobile menu

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүнэ

2018-11-07 09:47:11

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин М нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Тэгвэл гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаалт дуусч, шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ.

Хэргийг эргэн сөхөхөд, 13 настай М охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн наймдугаар сарын 22-нд гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон. Охиныг гэрээсээ гарч явахад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир” төвийн  зочид буудал руу дагуулан орж, улмаар архиар шахаж, ёс бусаар хүчирхийлж амийг нь хохироосон байдаг юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Жавхлан, Э.Амарболд  нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоожээ.

Ар гэрийнхнийх нь зүгээс “Миний охин нэгэнт эргэж ирэхгүйгээр явсан учир хэргийг үнэн зөвөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих ёстой ял зэмийг нь оноож өгөхийг хүсч байна” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
yrunhiilugch battulga ochir buudal baariig 1 sariin hugatsaand haana gesen heden sar bolloo haagdaaguil bn lee awilga awtsanuu dambaochirois
2018/11/08 103.10.21.83
монгол
Энэ хуулийн байгууллага арай дэндүү юмаа.Эзэн нь тодорхой хэргийг жил гаруй болгож байгаа юмуу.Хамгийн өндөр цалин авч байж энэ мэт удаашруулж байгаад замхруулдаг.Хайран ч охин
2018/11/07 66.181.160.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment