8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүний өмнөөс уучлалт гуйж, Г.Солтан харин уучлалт гуйхгүй гэж "томров"

2018-11-07 10:03:00

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ээс зээл авсан гишүүдээ эргэн төлж ард түмнээсээ уучлалт гуй хэмээн чуулганы хуралдаан дээр ширүүрхэн хэлсэн. Хэрвээ зээл төлж ард түмнээсээ уучлалт гуйхгүй бол ирэх 2020  оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн намын даргын байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайдын үгийг зарим гишүүд эерэгээр хүлээн авч зээлээ төлж, зарим нь ард иргэдээсээ уучлалт гуйсан. Харин зарим гишүүд уучлалт гуйхгүй хэмээн томров. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлснөө өчигдөр мэдэгдсэн.  Түүний хүүгийн "Рэд стар клуб" ХХК тус сангаас 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд буцаан төлснийг гишүүн хэлж байна. Тэрбээр энэ тухай Н.Оюундарь "Миний хамаарал бүхий компани 800 сая төгрөгийн зээл авсан. Үүнд нийгэм бухимдалтай байгааг маш сайн ойлгож байна. Эцэг эх, хань ижил нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нөхцөлд холбоотой хүмүүс нь бизнес эрхлэхэд их хүндрэлтэй. Тэр дундаа хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүндрэлтэй юм байна. Энэ зээлийг бүрэн барагдуулсан байгаа. Хүний өмнөөс хүүгийнхээ өмнөөс ард иргэдээсээ, Сэлэнгэ аймгийн сонгогчдоосоо хүлцэл өчье" хэмээн уучлалт гуйхдаа нэлээд ууртай харагдана лээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компаниараа дамжуулж, 950 сая төгрөгийн зээл авсан ч тэрбээр уучлалт гуйхгүй хэмээн томров. Ерөнхий сайдын шаардлагын дагуу уучлалт гуйх эсэхийг тодруулсан сэтгүүлчдийн асуултад тэрбээр “МАН-ын даргыг хүндэлж байна. Гэхдээ уучлалт гуйхгүй байх гэж бодож байна. Ер нь зээлээ эргүүлж төлнө. Гэхдээ тэр чинь их мөнгө. Судлаж үзнэ” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Жирийн иргэдэд зориулсан зээлийг хууль бусаар авчихаад Ерөнхий сайд, Намын даргынхаа үгийг үл тоож уучлалт гуйхгүй хэмээн "томров". Ямартай ч чуулганы хуралдаанд нэг ч удаа дугарч байгаагүй, "хэлгүй" УИХ-ын гишүүн Г.Солтаныг ЖДҮ-ийн зээл авсан гэдгээр нь таньж мэдлээ. Ямар хүнийг сонгож төрд илгээсэнээ Баян-Өлгийн ард түмэн сонголт, дүгнэлтээ хийнэ биз ээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Муу тэнмэл хасаг хэнд томроод байгаа юм Монголоос наад тэнмэлээ зайлууль
2018/11/13 103.10.23.75
mongol hun
Тэр баарандаа пивоо зараад лангууны ардаа суу. Угаасаа тийм л бсан.
2018/11/07 182.218.223.140
Иргэн
Novshuud, hog shaaruud
2018/11/07 203.217.139.227
irgen
zavaan baliaar yumnuud , ichej uheesei,jiriin irgeded zoriulsan mungiig "hulgai" shahmaar avchaad
2018/11/07 1.25.86.49
  • Recent
  • Most Read
  • Most Comment