Өвөрхангай аймагт дөрвөн хүн хутгалсан хэрэг гарчээ. Хархорин сумын иргэн Э малчин хамт Батмөнхтэй архи ууж байгаад маргалдсан байна. Улмаар Батмөнх Э-г гурван удаа хутгалсан бөгөөд хэргийн газраас зугатааж явахдаа саахалт айлын эхнэр, охиныг хүчиндэхийг завдаж, мөн хутгалсан байна. Дахин тэндээсээ цаашилж, саахалт айлын настай эмэгтэйг мөн хутгалаад зугтсан байна. Сэжигтэнийг энэ сарын 21-ны өдөр саатуулан тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Өвөрхангай аймагт эмэгтэйчүүдийг хутгалсан ноцтой хэрэг гарлаа
2016-02-23 07:59:00