8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны дарга Ж.ЦЭСЭНГИЙН НӨХӨР 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

2018-11-07 15:32:00

Сүүлийн өдрүүдэд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын баримт нотолгоо ил болж олон нийтийг хамарсан дургүйцэл зэвүүцлийн гол сэдэв болсоор байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын бүх санд шалгалт оруулах хэмжээнд асуудал хурцдаж  байгаа билээ. Анхандаа ЖДҮ-ээс Монгол Ардын Намын гишүүд бүгд зээл авсан мэтээр асч гарч ирсэн энэ сэдэв одоо Ардчилсан намын гишүүд, Ерөнхийлөгчийн хүрээлэл ч авсан гэх баримтууд гарч ирлээ. 

Тухайлбал Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн “Дөлгөөн Оргил” гэдэг компани 1.2 тэрбум төгрөгийн зээлийг Мал хамгаалах сангаасавсан гэх баримтууд ил болжээ. Ж.Цэсэнг нөхрийнхөө компанийг зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэххардлага мэдээж хэнд ч төрнө. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр хаана ч очсон ажилладаг  байнгын албан тушаалтай нэгэн. Өөрөөр хэлбэл ХХААХҮ-ийн яаманд бүр дотор нь ажиллаж байсан учир Ж.Цэсэнг хардах нэг шалтгаан болж байгаа билээ. Хэдийгээр Ж.Цэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн ч түүний хэлсэн үгэн дотор тэжээл нийлүүлсэн, өнгөрсөн жилийн туршид БАЯНХОНГОРаймаг руу явсан гэдэг хариулт анхаарал татна. Өөрийгөө зүгээр л нэг мэдээ бичээд суудаг сэтгүүлч хүн, дуртай ажлаа л хийж байна гэсэн хариултаар халхавч хийсэн ч Ж.Цэсэн одоо Монгол Уллсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын албан тушаалтай. Зүгээр нэг энгийн сэтгүүлч биш.

Харин түүнийг Х.Баттулгыг Хүнс хөдөө аж ахуйн сайд байхаас ч өмнө сайд байх үед ч хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг нь хийдэг байсан мөн хүнс хөдөө аж ахуйн яаманд дотор нь ажиллаж байсан, Х.Баттулгын байнгын хэвлэлийн ажилтан, сонгуульт ажлууд нь ихэвчлэн Баянхонгор аймагт хийгддэг зэрэг нь түүнийг ашиг сонирхолын зөрчил үүсгэж нөхрийнхөө компанид 1,2 тэрбум төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэдэг хардлагыг төрүүлэхүйц байгаа юм. 

 

 

Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн нөхрийн “Дөлгөөн Оргил” гэдэг компанийн авсан 1,2 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой баримтыг Ж.Цэсэнгийнбайр суурьтай хамтатган хүргэе. 

 

 

 

 

https://www.facebook.com/zarigmn/videos/738419429853904/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шог авгай их даналзаж байсан
Баттулга та ҮГҮЙ Л ЮМ БОЛ ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ
2018/11/11 202.9.43.148
Altanbayr
Иимэрхvv балай авгай нар хаа сайгvй жендэр гэдэг асуудлаар далимдуулан гарч ирчхээд хулгай хиигээд байх болжээ наад хажуудхаа зайлуулаачээ
2018/11/09 202.126.89.130
зочин
компани нь жижиг дундын хамжээний компани байж магадгүйй шүү дээ. эхлээд компанийх нь хэмжээг хэлээч дээ.
2018/11/07 66.181.190.235
Mjl
JENKO OGTSOR
2018/11/07 66.181.184.75