8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Л.Болд та зэвсгийн наймаагаа хуулийн байгууллагаар шалгуулсан уу?

2018-11-07 15:55:33

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах үед УИХ-ын гишүүн Л.Болд Улсын Ерөнхий прокуороос оруулж ирсэн саналыг улайран дэмжиж,улмаар оюутнуудыг хувьсгалд уриалав. 

Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан гэлтгүй хууль, хяналтынхан нийтээрээ улстөрийн нөлөөнд автаж, уршигт нь хэдэн жил дамнасан хэргүүд шалгагдаж, шийдэгдэхгүй олны дургуйцлийг төрүүлсээр байгаа. Чуулган дээр УИХ-ын гишүүдийн асуусанчлан хэдэн жил яригдаж буй Хөгжлийн банкны хэргийг шийдэхгүй байж, УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг яасан хурдан оруулж ирэв ээ? Чухам энэ асуултнаас шударга ёсны үнэлэмж зөвхөн улстөрчдийн хүрээнд биш,шүүх,прокурорын байгууллагад ч унасан нь уншигдана.

УИХ-ын гишүүн Л.Болд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ түүнд Ерөнхий прокурорыг өмөөрч,УИХ-ын бусад гишүүд рүүгээ дайрах нэг шалтгаан байх шиг.Тэр нь юу байж болох вэ? 

Л.Болд гишүүний хувьд банктай,өмч хөрөнгө ихтэй баян улстөрчдийн нэг. Тэрбээр анх Германаас хөрөнгө оруулж, “Голомт” банкийг байгуулсан гэдэг ч тус банкийг тойрсон асуудлууд тун но-той. Ямар сайндаа л хамт банк байгуулсан хоёртойгоо учраа олохгүй салж, “Богд” хэмээх банкийг байгуулаад ажиллуулж байна. “Амташсан учраас л банкнаас  салахгүй байн” гэлцдэг. Батлан хамгаалахын сайд байхдаа орооцолдсон асуудлууд нь одоо ч түүнээс  салаагүй байна. 

Хамгийн том жишээ. БНСУ-д Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг томилох үед байнгын хорооны хуралдаан дээр Б.Хурц “УИХ-ын гишүүнЛ.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдааражиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлааршалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэжбайгаад баригдсан.

Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгостцаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосооснэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж ХойдСолонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шорондхоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалахяамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендертшалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу…?” хэмээн хэлж байсныг хүмүүс мартаагүй.

Л.Болд уг асуудалд ихэд эмзэглэж, гүтгүүлсэн учир хууль,хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн ч одоо болтол таг. Тиймээс шударга ёсыг тогтооход цучил нэмж, өөрөө өөрийгөө шалгуулах яасан бэ? Гэж түүнээс асуумаар байна. Магадгүй өнгөрсөн хугацаанд удаа дараа УИХ-ын гишүүн байхдаа шударга ёсыг хэрхэн тогтоов? Гэж түүнээс оюутан залуус асууж ч болно шүү дээ. 

Харин энэ бичвэрийнхээ төгсгөлд дахин асуучихья.УИХ-ын гишүүн Л.Болд та зэвсгийн наймаагаа шалгуулсан уу? Арай прокурорын байгууллага аргалж өгсөн учраас өмөөрөөд байгаа юм биш биз? Бид бүгдээрээ хардах эрхтэй. 

С.Гэрэл 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene Bold bol hudlaaa nuhur deee
2018/11/10 43.242.243.41
Zochin
Ц.НЯМДОРЖ Л Ц.НЯМДОРЖ НЭРЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ БУСАД НЬ БҮГД БААСАНХҮҮГИЙН ДҮҮ НАР БОЛНО.
2018/11/10 66.181.186.56
Zochin
БОЛД ГИШҮҮН ЗЭВСГИЙН НАЙМААНЫ АСУУДЛАА ҮНЭН ХУДАЛЫГ НЬ.ТОГТООЛГОХ НЬ.ЗӨВ ШҮҮ .ЭНЭ УИХ БААСАНХҮҮГЭЭР ДҮҮРЭХ НЬ.ДЭЭ.БҮГД УЛС ТӨР ХИЙСЭН БААСАНХҮҮНҮҮД БОЛЖЭЭ.ИРЭХ ОНД БААСАНХҮҮНҮҮД ХЭДЭН АРВААРАА ГАРНА.
2018/11/10 66.181.186.56
irgen
ardiin nam, ardchilsan nam 2 laa zailaa
2018/11/07 1.25.86.49
зочин
Энэ Болд өөрөө юу яриж байгаагаа мэддэггүй нөхөр Нэг өдөр тийм нөгөө өдөр үгүй
2018/11/07 202.179.25.230
zochin
Batzorigig chi yund omoorow.ter hvn ogtsroh eostoi .chi chin eostoi balai garu gv yu.Boldoor helvvltgvi ard tvmen shaardaj bhad Chi bolichih yadag Batzorigin yanhan be.
2018/11/07 112.72.8.66
Mjl
ENE HULGAICHIG YARMAGIHAN AHIJ BU SONGOROI
2018/11/07 66.181.184.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment