8o
Улаанбаатар хот
mobile menu

ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхний дөрвөн албан тушаалтныг АТГ шалгаж эхэллээ

2018-11-09 08:21:49

ЖДҮХС-гийн болон ХХААХҮЯ-ны нэр бүхний дөрвөн албан тушаалтныг ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан АТГ-аас өнгөрсөн баасан гарагт саатуулсан.

Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.
 
Тэгвэл тэднийг хорих хугацааг 30 хоног болгон сунгасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Их хуралын гэшүүд давхар дээлтэй дарга нарын тушаалаар зээл өгсөн гээд байгаа юм биш үү *Энхамгалан * Их хуралд энэ асуудалыг оруулхад хулгайч гэшүүд юу гэж хуцаж байлаа даа МАН-АНбол МАНАН юм
2018/11/13 103.10.23.75
аргагүй дээ
МАН+АН ын төр барьсан 28 жил монголыг өрөнд даруулж, эх орны их баялагыг авлигадсан он жилүүд байсан. ТА ШУДАРГА төр үгүйлж байвал 2020 оны сонгуулд МАН+АН ын эсрэг саналаа өг. ТӨРөө ингэж л цэвэрлэхг
2018/11/10 103.26.194.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment