8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Болдбаатар Ташкентийн Гран-прид түрүүллээ

2018-11-10 11:00:08

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн өчигдөр/11.09/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 60, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, манай таван бөх зодоглосноос гурав нь медалийн төдөө барилдав.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Г.Болдбаатар аваргын төлөө Узбекистаны алдарт бөх Диёорбек Урузбоевтэй барилдаж цэвэр ялснаар алтан медаль хүртлээ.
Харин 60 кг-д барилдсан Д.Амартүвшин хүрлийн төлөө Тайванийн бөх Ян Юун Вейтэй барилдаж базари үнэлгээгээр ялагдав. Мөн 66 кг-д барилдсан Д.Алтансүхийн хүрэл медалийн төлөө Азербайжаны Нижат Шахализадатай барилдаж ялагдал хүлээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment