8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна

2018-11-10 11:01:21

-Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл