8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодис хилээр оруулж ирэхээр завдах хэрэг олширчээ

2018-11-10 12:25:00

Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хар тамхи, мансууруулах бодисын хувь хэмжээнээс харахад л цагаан тахлын сүүдэр залуу үеийнхнийг нөмөрсөн болох нь батлагддаг. Энэ төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогчдын арга нарийсаж, хүний санаанд багтамгүй байдлаар хар тамхи, мансууруулах бодисыг өөрчилөн хил, гаалиар нэвтрүүлэхийг завдсан тохиолдол нэмэгдэх болжээ. Судалгаагаар, Монголд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган хэрэглэгч байдаг юм байна. Судлаачид  хууль, эрхзүйн орчноо улам чангатгаж, хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлээс ангид байх мэдлэг, мэдээллийг олон нийтэд шат дараалж хүргэхгүй бол энэ тоо таван жилийн дараа хэд дахин өсөх эрсдэлтэй хэмээн үзэж, анхааруулсаар байна. Цагдаагийн байгууллага, хил гаалийн ажилтнууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үзлэг шалгалтыг өндөр түвшинд хийж, камерын шалгалтыг тогтмол хяналттай байлгаж, сургалт семинарыг зохион байгуулж, алба хаагчдаа илүү мэргэшүүлэн сургах, хэвлэл мэдээллээр нийтэд тараах гэх зэрэг ажлыг хийж  байгаа юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochun
Odoo ch gesen oroitoj b na shuu erhem tushee huuli hyanaltiihan mini
2018/11/10 202.9.43.222