8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй талбай нэмэгдүүлсэн газруудыг буулгаж байна

2018-11-10 13:40:00

"Явган хүний зам" аян үргэлжилж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбосон авто замын дагуу /хуучнаар Натур худалдааны төвөөс урагш/ байрлах газрынхаа талбайн хэмжээг иргэн Э.Болдбаатар зохих зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэн, хашаа барьж явган хүний зам хаасан тул уг хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүрэг болгожээ.

Харин Хот тохижилтын газар замын урд талаас явган хүний зам барьж эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ийм төрлийн ажилд л иргэдийн санал авч түүний дагуу шийдвэр гаргаж шийдвэрлэж байвал удахгүй бид сайхан болно. Амжилт хүсье
2018/11/11 43.242.243.129
dmb
Ene ajlyg tani engiin irged demjij bgaa shuu. Gazryg baga bagaar ilt hulgailsan etgeediig haana medegdeh estoi ve? Hotyn tuv hesegt....
2018/11/10 103.26.193.169