8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж: Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Сайд бүр сантай гэж харагдаад байгаа

2018-11-12 10:34:00

Сүүлийн хэдэн хоног олон нийтэд бухимдал төрүүлээд буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл болоод АСЕМ-тай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар өглөө. Ингээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн ОНЦЛОХ 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Сайд бүр сантай гэж харагдаад байгаа. Мөн дарга бүхэн төсөвтэй.Тиймээс энэ бүхнийг тайлагнах шаардлага бий болжээ.
  2. Би эдгээр сангуудын мөнгөн гүйлгээг тодорхой өдөр тогтоож царцаах ёстой гэж бодож байна.
  3.  Сангийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхлэн бүх мөнгөн гүйлгээ, зарцуулалт, эргэн төлөлтийг бүгдийг нь шилэн болгох хэрэгтэй. Эндээс л ажил эхэлнэ.
  4. Дарга нар иргэдийн мэдэх, хардах эрх рүү халдаж болохгүй. 
  5. Төр засаг шийдвэр гаргая гэвэл одоо л гаргадаг цаг. Яагаад гэвэл иргэд мэдсэн байна
  6. Хэзээ ч дарга нар сайн дураараа хариуцлагатай болдоггүй ээ. Тэд нарыг ичээх хэрэгтэй. 
  7. Дарга нарын суудал ганхаад ирэхээр хариуцлагатай болдог. 
  8. Дарга нар шийдвэр гаргах ёстой. 
  9. Удирдлага, дарга нар цочирдож байна. Иргэд мэдээгүй цагт шийдвэрийн хэрэгжилт сайн явдаггүй юм.
  10.  Одоо шийдвэрийн хэрэгжилтийн араас хүмүүс нэхэл хатуутай явна л даа. Одоо гаргасан шийдвэрийн хэрэгжилт баталгаатай сайн болно гэж бодож байна.
  11.  Төрийн сургамж шийдвэрээр илэрдэг. Тиймээс сургамж авснаа ард иргэддээ харуулах хэрэгтэй. Энэ асуудлыг нэг шуугиад өнгөрөх биш дахин ийм асуудал гаргахгүйн тулд асуудлыг угаар нь шийдвэрлэх хэрэгтэй.
  12.    Үүнд хоёр чиглэлийг эрхэмлэх ёстой юм. Нэгдүгээрт, бүх сангийн үйл ажиллагааг хуулиар ил тод болгох ёстой. Хуулийг хууль санаачлагчид болоод Засгийн газар хэлэлцүүлж байх ёстой. Шилэн дансны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сайд, сан бүрээр нь хариуцлагыг нь тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Үүнийг дагуулж, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй.
  13. 2016 онд Монголд АСЕМ-ийн 20 жилийн ойн уулзалт болсон гэдгээрээ онцлогтой. 20 жилийн ажлаа дүгнэж, цаашдын 10 жилийн стратеги бодлогоо тодорхойлсон учраас энэ нь ээлжит уулзалт биш гэдгийг хэлэх ёстой.
  14.   Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нэр хүндийг илэрхийлсэн чухал уулзалт болсон. АСЕМ-аар үргүй зардал гаргасан, идэж уусан гэж хүмүүс шүүмжилдэг.
  15.  Ер нь миний нэр дээр болон хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой ханддаг асуудалд эмзэглэдэггүй.
  16.   АСЕМ-ийн үе бол хүн бүр Монгол Улсынхаа нэрийг авч гаръя гэсэн үе байсан. Ийм орчинд төрийн хөрөнгө мөнгө, үйл ажиллагаа руу гар дүрээд сууж байх сэтгэхүй,  орчин бүрддэггүй. Ийм сэтгэл төрдөггүй гэж би хувьдаа боддог.
  17.   Дэлхийн нүдэн дээр байгаа дээрх үйл явдалд Монгол Улсынхаа нэрийг л боддог юм билээ.
  18.  Гаднынхан манай улсыг нэг жилийн төсвөөсөө ойролцоогоор жилд 250 тэрбум орчим төгрөг гаргаж байж АСЕМ-ийг зохион байгуулж хүчирнэ гэж байсан. Тийм боломж, сэтгэл Монголд байгаагүй.
  19.  Төсвөөс гарсан нийт мөнгө нь 21 тэрбум төгрөг болсон. Үүнээс 19 тэрбум төгрөгийг зарцуулж, хоёр тэрбум төгрөг нь Гадаад харилцааны яамд очсон гэдэг илтгэл мэдээлэл сонссон.
  20.   Ц.Элбэгдоржийн нэрийг хугалах гэхээс илүү Монголын нэрийг хугалаагүй хүмүүст их баярладаг.
  21.   АСЕМ гэдэг зүйлийг өөр нэг шуугиан нэрээр дарах гал унтраах хэрэгсэл шиг ашиглаж байна.
  22.   Зээл, хариуцлагын тухай яригдахаар л АСЕМ гэж монтажилж оруулаад аль нэг байгууллагын санхүүжилттэй цацдаг. Нохойд барьдаг мод шиг хэрэглээд хол явахгүй шүү гэдгийг хэлье.
  23.  Үнэхээр хөрөнгө мөнгө завшсан бол хамгаалах зүйл байхгүй.
  24. Иргэд хяналттай хурц хараатай байгаад нь баяртай байгаа.АСЕМ-ыг улстөржүүлэх хэрэггүй. АСЕМ-ыг сайн талаас нь нэг харах хэрэгтэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ардчилал гарч ирснээс хойш 20-д жил монгол орны нүүрийг тахалж яваа ганц хүн нь шүү дээ
2018/11/18 107.167.106.101
ЧИ одоо боль
Шударга дүрд тоглогч ТА боль. МАН+АН ын мафижсан бүлэглэлийн нэг луйварчин ТАНЫГ АРД түмэн сайн мэддэг болсон. М. ЭНХБОЛД та нар төрөөс холдох ёстой.
2018/11/15 103.26.193.36
Kk
TA BVXNII ANXAARLIIG OOR TIISH CAATUULJ AR XUDARGAAR chin odoo VNDCEN CTAHTCUUDIIG SHAAX NI EE
2018/11/14 64.119.16.63
зочин
Бариж хориод шалгаж үз дээ
2018/11/14 66.181.180.245
Монгол
Шалгаад юм гарсан юм бол зарлаад егееч. Харин чимээгуй болчих юм бол эсвэл худлаа эсвэл хуйвалдаад хахууль авсан гэж харагдана Хурлээ даргатай аудитынхан
2018/11/14 192.82.64.251
Монгол
Шалгуулий гээд байна
2018/11/14 192.82.64.251
Kkk
Xeree xereeniixee xariig gaixav gedeg shig,kkk.Mongol uls xezee shudarga darga nartai bolnoo?
2018/11/13 202.21.106.114
Зочин
АСЕМ нэрээр олон зуун тэрбум төгрөг үрэн таран хийж идсэн хулгайчуудын толгойлогч энэ хүзүүгүй хүнийг шалгаач.
2018/11/12 66.181.186.62
Иргэн
Энэ амьтан баасан дээр суудаг ялаа шиг муу юмны үнэр гарангуут л гараад ирэх юмаа. Өөрөө шал өмхий хог доо
2018/11/12 66.181.186.62
iluu ih udaan bsn bol
Zuw2
2018/11/12 202.9.43.244
иргэн
МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗАВХРУУЛАГЧ
2018/11/12 202.9.42.68
ард
Энэ тарвага хаанаас гараад ирэвээ. Африкийн эмэгтэйчүүдийг хамгаалах гээд завгүй явна гээгүй билүү.
2018/11/12 66.181.186.63
zochin
Хуцдаг муу хулгайч вэ
2018/11/12 150.129.141.104
  • Recent
  • Most Read
  • Most Comment