8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Жавзмаа: Хүүд минь хэрэг хүлээлгэх гэж чихийг чинь огтолно гэж дарамталсан

2018-11-12 11:04:00

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Тэгвэл өнөөдөр Т.Содномдаржаагийн ээж хууль шүүхийн байгууллагын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Т.Содномдаржаагийн ээж Т.Жавзмаа "Би саяхан хүүтэйгээ уулзсан. Миний хүүг хориход "энэ хэргийг хүлээ" гэж олон хоногоор дарамталсан. "Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно. Гэр орондоо очихгүй шүү" гэж миний хүүг дарамталж байсан. Үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн.  Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга нэг өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж С.Зоригийг яаж алсан, хэд хутгалсан хэл гэж хэрэг хүлээлгэсэн. Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж байна. Үүнийг би олон дахин удаа эсэргүүцэж, Ерөнхийлөгчид хүртэл олон удаа захидал бичиж байна. Мөн миний хүүд мансууруулах бодис хүчээр шахаж хэрэглүүлсэн байна. С.Зоригийг алсан хоёр хүн гэж байсан бол одоо дөрвөн болгоод байна. Шүүх хуралд бид олон хүсэлт тавьсан. Хяналт тавьж өгөөч, хүн хэлмэгдүүллээ" хэмээн мэдээлэл хийлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Хэлмэгдүүлээд байгаа энэ хэрэгийг зохиож энэ хүмүүст ял үүрүүлсэн хүмүүс бол Зоригыг алсан алуурчин нарын гар юм Тэд хэргийг эзнээсээ холдуулах гэж алуурчин ашгалаж байна
2018/11/13 103.10.23.75