8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооц

2018-11-12 14:23:00

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би өнөөдөр УИХ-ын гишүүнийхээ хувьд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн нэг тойргийг төлөөлж сонгогддог ч гэсэн бүх ард түмнийг төлөөлөх эрхтэй. Өнөөдөр ЖДҮХС-гийн асуудал намжихгүй байна. Үүнийг УИХ, намын түвшинд бодитой арга хэмжээ авахгүй байна. Зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулснаар асуудал намжина гэсэн ойлголт манай удирдлагуудад байна гэж би харж байна. Яагаад намын дарга, Ерөнхий сайд олон түмэнд тодорхой мэдэгдэл хийхгүй байна вэ. Тиймээс би Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна.  Би намын даргатай зөрчилдөөгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Ил, тод шүүмжлэлийг миний бие зөрчил гэж үзэхгүй байгаа. Хийх ёстой зүйлээ шударга ёсны хүрээнд хий гэсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шударга ёсыг тогтоо гэж томилсон. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газраас шударга ёсыг шаардана. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооц. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үүрэгт ажлаас нь чөлөөл гэсэн шаардлага тавьж байна. Намын Удирдах зөвлөлийн гишүүдээс ЖДҮХС-гаас зээл авсан бол улс төрийн хариуцлага тооц гэж шаардаж байна. Ерөнхий сайд нь "Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна" гэж хэллээ. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Үүнийгээ Ерөнхий сайд тайлбарла" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ляо Дао Фан
Хятадын эрлийз данжаадын угаадсанд цадаж таргалсан хав нохой их ярдаг болдог гэдэг.
2018/11/13 103.111.68.3
zochin
Юун ёс зүй вэ? Наадах чинь шүүхэд очих хэрэг байна
2018/11/12 66.181.160.16
Үнэндээ бол
Энэ албан бичиг нь ЖДҮХС-гийн жинхэнэ будлианы эзэд Ерөнхий сайдаас айж сандарсандаа Хаянхярваагаараа дамжуулан амиа хамгаалж байгаа үйлдэл байна гэж харагдлаа.
2018/11/12 202.21.96.178