8o
Улаанбаатар хот
mobile menu

ЖДҮ хөгжихөд ажиллах хүчний нийлүүлэлт тааруу байна гэв

2018-11-13 15:01:51

Монголбанкнаас  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн дотоод болон гадаад орчны судалгаа хийжээ.Судалгаагаар ЖДҮ-ийн  хөгжилд Засгийн газар, олон улсын болон санхүүгийн, төрийн бус байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэсэн дүгнэлт гарчээ. Харин цаашид нэн тэргүүнд төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлэх, авилгалыг бууруулах зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна.

Түүнчлэн бизнесийн орчинд ЖДҮ эрхлэгчдийн энэ онд өгсөн үнэлгээ өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Тодруулбал, ЖДҮ эрхлэхэд макро эдийн засгийн болон хууль эрх зүй, зах зээлийн орчин харьцангуй боломжийн нөлөө үзүүлжээ. Гэхдээ манай улсад ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалттай бус байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид санхүүжилтийн үндсэн нөхцөлүүд болох хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, шимтгэл, хураамж өндөр байгаа аж. Тэгвэл дотоод үйл ажиллагаа талаас нь авч үзвэл, байгууллагын өрсөлдөх чадвар, тоног төхөөрөмжийн чанар болон ажиллах хүчний ур чадвар боломжийн сайн, бизнес эрхлэгчдийн талаас илүү хувийх нь борлуулалтын орлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсчээ. Харин ажиллах хүчний нийлүүлэлт харьцангуй тааруу байгаа гэнэ.

Судалгааг  хавсарган хүргэж байна. 

https://www.mongolbank.mn/documents/SME_2018_report_last.pdf

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment