УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр /2018.11.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, "Намайг огцруулах хоёр үндэслэл хэлсэн. Нэгдүгээрт, намын даргыг шүүмжилсэн. Хоёрдугаарт, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийг хамгаалахгүй байна, энэ асуудалд гишүүд холбогдсон нь чамд хамаатай гэсэн. Энэ хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үзэж байна. Хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө хариуцлага тооцож, жинхэнэ хариуцлага тооцох хүмүүсээсээ хазайсан. Байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь үнэхээр ойлгохгүй байгаа. Тиймээс энэ хүн алдаагаа засах ёстой. Өөрийнхөө гаргаж байгаа авир төрхийг ойлгохгүй, энэ том намыг авч явах, Засгийн газрыг толгойлж явах чадваргүй байна гэж харж байгаа. Тийм учраас У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж, өргөн барина" гэсэн мэдээллийг өглөө.
Д.Хаянхярваа: Намайг огцруулах хоёр үндэслэл хэлсэн
2018-11-13 16:02:52