8o
Улаанбаатар хот
mobile menu

" Нэхүүл Монгол хүн та хаана байна" жагсаал болно

2018-11-14 09:12:16

08:30 цагт: “Бишрэлт” зочид буудалд  "Хавдрын хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага" сургалт болно.

08:30 цагт: “Туушин” зочид буудалд "Монгол улсын эрсдэлийн форум 2018" арга хэмжээ болно.

08:30 цагт: “Blue Sky” зочид буудалд "Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг сайжруулах арга зам" хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: ШУТИС-ийн Төв номын санд "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон Улсад магистр, докторт суралцсан судлаачдын “1000 ИНЖЕНЕР” хэлэлцүүлэг болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

09:30 цагт: “Holiday Inn” зочид буудалд “Монголын төрийн бус өмчийн сургуулиудын улсын III чуулган” болно.

10:00 цагт: НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд " Нэхүүл Монгол хүн та хаана байна" жагсаал болно.

11:00 цагт: “Пума Империал” зочид буудалд “Хүний эрх, хөгжлийг дэмжих нь” үндэсний IV зөвлөгөөний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвдМонголын нэгдсэн их хөдөлгөөн, “Гонгоржав Бошигт сан”, “МоАХ-ны анхдагчдын зохицуулах зөвлөл”-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МУИС-ийн Номын санд "Парламентын ардчилал-Тусгаар тогтнол-Засаглал-Эдийн засаг-Улс төр" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

  • 08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
  • 09:00 цагт: “Их жанжин Сүхбаатар” танхимд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
  • 11:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
  • 14:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment