Өнөөдөр Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын залуучууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Тэд энэхүү хэвлэлийн бага хурлаараа АТГ-ын эсрэг тууштай тэмцэж, шат дараатай арга хэмжээ авах болсон мэдээллэх юм байна. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Шадар сайд” болгоогүйн төлөө өлсгөлөн зарлах гэж байгаа талаар мэдээлэл өглөө. Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал яригдаж эхлэх үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж мэдээлэл хийж, намын даргаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, ялгүй болсон” хэмээж байсан. Тэгвэл Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа 2017 оны наймдугаар сард дуусах бөгөөд тэрбээр сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.