Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин энэ сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь 97 хувь буюу дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй нас баржээ.Болсон явдлыг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, гэмтсэн байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзэж байгаа аж.Талийгаачийн ар гэрийнхний зүгээс, “Омог цагаан шонхор” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг осол үүдсэн гэдгийг хэлж байна. Талийгаач нь, бага насны гурван хүүхэдтэй байсан ба ГССҮТ-д ирснээсээ хойш өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ.
Машинтайгаа шатсан жолооч өвчнөө даалгүй нас баржээ
2018-11-14 10:25:42