8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонгорыг “хордуулсан” Д.Хаянхярваа Ерөнхий сайд болохын тулд МАН, төр хоёрыг хордуулж явна  

2018-11-14 11:05:36

Төрийн ордны индэрт нэг нөхөр ойр ойрхон заларч, хэвлэлийнхний өмнө У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг муухай харагдуулах суртал ухуулга хийх болсон нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа. Хоржоонтой үгтэй нэгэн нийтлэлчийн бичсэн “Хонгор явдал” нийтлэлийн гол дүр болох тэрбээр М.Энхболдын халаасан дахь “Ховч шувуухай”-н үүрэг гүйцэтгэж, намын зовлонг төрийн зовлон болгоход оройлж яваа этгээд. Улс төрд сураггүй, нам хийгээд тойргийнхондоо нэр муутай түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Засгийн газрын эсрэг түлхүүрдэж байгаа цаад эзэн нь УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй “60 тэрбум”-ын бүлэглэл юм. Ардаа том хамгаалалтгүй, асаалттай олон танкгүйсэн бол Д.Хаянхярваа гэж хэнсэн билээ. Хэний бүлэглэл түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болтол нь өөд татах вэ. Энэ тодорхой шүү дээ. Харин одоо МАН дахь хагарлаас ашиг хонжоо хайж, албан тушаал дэвших, тэр тусмаа У.Хүрэлсүхийг унагаж Ерөнхий сайд болох мөрөөдөл “Хонгор явдал”-ын эзэнд бий. Хэн түүнийг ингэж хөөргөв гээч. Мэдээж хэрэг, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй улс төрийн шат уруудаж яваа нөхөд. “Муу эр дайнд хөөрнө” гэдэгчлэн МАН дахь хагарлыг өдөөж, өрдөж, дараагийн Ерөнхий сайд болох далдхан хүсэлтэй яваа Д.Хаянхярваа гишүүнийг тэд сурамгай ашиглаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордоход гол буруутнуудынх нь нэгээр тодорч, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлийн бай болж явсан Д.Хаянхярваа гишүүн намын зовлонг төрийн зовлон болгосны горыг ард түмэн амсдаг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Гэвч тэрбээр Ерөнхий сайдын суудлыг зүүдэлж, энэ тухай мартсан бололтой. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарах үед тэрбээр Сангийн сайдаар томилогдож байв. Тухайн үед сайдад нэр дэвшсэн эрхмүүдийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүлээн авч уулзахдаа “Д.Хаянхярваа, Хонгор сумын талаар гомдол их ирж байна. Тэнд долоо хоногт 2-3 хүн нас барж байна гэнэ. Хаана очиж хэнтэй уулзахаа та мэднэ. Хонгорынхонтойгоо уулз” хэмээн телевизийн камерын өмнө нүүр хийх газаргүй болтол нь улалзуулж байсан удаатай. Гэвч эрх баригч МАН-ынхаа буянаар тэрбээр Монгол Улсын Сангийн сайдаар томилогдож чадсан л юм даа. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө татаж тойргийнхондоо тараалаа” гэх хэл ам дэгдээж байсан ч дахин сонгогдож дөнгөсөн нь Д.Хаянхярваагийн аз байв уу, арга саам байсан юм болов уу... Тэгвэл одоо МАН УИХ-д үнэмлэхүй олонхи. “Хонгор явдал”-ын эзэн УИХ-ын гишүүний суудлаа чамлаж, У.Хүрэлсүхийн суудал өөд зүтгэх болов. “Дараагийн Ерөнхий сайд бол Д.Хаянхярваа” гэх мессэжийг Ж.Эрдэнэбатыг огцрох үед далд хэлбэрээр явуулсаар ирсэн түүний тэвчээр ч алдрав бололтойдог оо. Шаргал ордон дахь урваач шарваачдын нэг тэрбээр У.Хүрэлсүх болон намынхныхаа эсрэг М.Энхболд нарын дэглэсэн “ЖДҮ” улс төрийг улам өрдөж, шаардлага хүргүүлдэг баатрын дүрд хувирч, Засгийн газрыг огцруулахаар МАН, АН дахь албан тушаалын наймаачидтай сэм хуйвалдаж явна. “Албан тушаалын сургаар хормойгоо дэрвүүлэн гүйчихдэг энэ нөхөрт итгэж болохгүй” гэж улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийлцдэг нь ч ортой аж. Гэвч төрийн ордны коридорт зургаа өлгүүлэх хүсэлтэй Д.Хаянхярвааг Ерөнхий сайд болголоо гээд хэн хожих вэ. Монгол хожно гэж лав үгүй. М.Энхболдын сөөм сөөм улс төрийн гол хэрэгсэл болж, утсан хүүхэлдэйнх нь дүрд тоглож яваа Д.Хаянхярваа санасандаа хүрч, Засгийн газрыг огцруулан Ерөнхий сайд боллоо гэхэд монголчууд мөнөөх “60 тэрбум”-ын мафийн хоронд дахиад л хордож эхэлнэ гэсэн үг. Нөгөө дуулиант бичлэгээр ил болсончлон М.Энхболд тэргүүтэй авлигачид төрийн албыг наймаалцаж, стратегийн орд газруудыг гадныханд дамлаж, сонгуулийн санал хураах ажиллагааг хакердаж, нам, төр дамнасан авлигын сүлжээгээ улам өргөжүүлж, төгөлдөржүүлэх нь тодорхой. У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн реформууд ч таг зогсож, Монгол Улсын ирээдүйг тодорхойлох мега төслүүд гацаанд орж, ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж,  М.Энхболд тэргүүтэй авлигын сүлжээнд улс нийтээрээ барьцаалагдаж, бахь байдгаараа дахиад хэдэн жил болохыг ёстой бүү мэд дээ болох биз. Төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордны дунд М.Энхболдынхны тавьсан улс төрийн “гал” ийм л зорилго, уршиг дагавартай. Д.Хаянхярваагаар утсан хүүхэлдэй хийсэн “60 тэрбумын бүлэглэл”-ийнхан эрх мэдлээ алдахгүйн тулд амь нь тэмцэж, адгийн аргыг хэрэглэж эхэлсэн нь Засгийн газрыг огцруулах ажиллагаа юм. Тэдэнд итгэх тэнэг арай ч байхгүй байлгүй дээ, одоо. Хонгорыг “хордуулсан” Д.Хаянхярваад засгийн жолоог атгуулчихаад хэр хол хөгжинө гэж найдах вэ. Албан тушаалын төлөө МАН-ыг ч, төрийг ч хордуулаад эхэлчихлээ шүү дээ, энэ нөхөр.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хонгорын талыг хордуулчихаад явсан хүн байгаа юм даа
2018/11/15 107.167.109.84
zochin
Orchin tsagiin Dulzen dureeree mun duu. Alban tushaaliin tuluu yu ch hiihees butsahgui
2018/11/15 202.179.31.41
үнэн
тухайн үед эрхэлсэн сайд байсан Хүрэлсүх, мэргэжлийн хяналтын дарга байсан одоо МАН-ын хяналтын дарга Батбаатар нар хонгорыг хордоогүй гэж амаа цууртал ярьж байсан. дээлээ хамтдаа нөмрөх ёстой
2018/11/14 124.158.124.142
Уншигч
Хаянхярваа хүн чанар их муутай, ухаалаг хүн болох гэж их сүржин дүгнэлт хийх гэж ярьдаг нөхөр юм аа. Үгүй л гээд байгаа болохоос биш албан тушаалд дуртай.
2018/11/14 103.57.94.207
Сандо амбан
Хаянхярваа Хонгорыг хордуулсан гэж сонссоноос хойш Сэлэнгээс төмс ногоо авч идэхээ больсон шүү.
2018/11/14 103.111.68.3