8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхий дахинд 125 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвджээ

2018-11-14 11:25:18

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.  2017 оны байдлаар дэлхий дахинд 125 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвджээ. Үүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж хоёр буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр байжээ. 

Чихрийн шижинтэй хүмүүсийн 70 орчим хувь амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байна.

Энэ тоо 2040 он гэхэд 160 сая ба түүнээс хол давж, “Чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрэх таамаглал байна. ДЭМБ-ын мэдээгээр нийт сохролын 2.6 хувь нь уг өвчний шалтгаантай байна. 

Хүн амд амьдралын буруу дадал хэвшил, буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил, стресс зэрэг нь ялангуяа чихрийн шижин хэв шинж хоёроор өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж, мөн чихрийн шижингийн хүндрэлд өртөх магадлалыг өндөрсгөдөг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шууданч
ХШ гэдэг нь юу гэсэн үг вэ
2018/11/15 202.131.7.74