Өвөрхангай аймагт дөрвөн хүн хутгалсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал Хархорин сумын иргэн Э малчин хамт Батмөнхтэй архи ууж байгаад маргалдсан байна. Улмаар Батмөнх Э-г гурван удаа хутгалсан бөгөөд хэргийн газраас зугатааж явахдаа саахалт айлын эхнэр, охиныг хүчиндэхийг завдаж, мөн хутгалсан байна. Дахин тэндээсээ цаашилж, саахалт айлын настай эмэгтэйг мөн хутгалаад зугтаажээ. Сэжигтэнийг энэ сарын 21-ны өдөр саатуулан тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна. Тэгвэл ийнхүү дөрвөн хүнийг мэсээр хүнд гэмтээсэн сэжигтэн Б гэгч өмнө нь онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял эдэлсэн байжээ. Тэрбээр хоригдож байх хугацаандаа мөн л хоёр хүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмтээж, ялаа нэмүүлж байсан гэмт хэрэгтэн аж.
Дөрвөн хүн гэмтээсэн этгээд өмнө нь 15 жилийн ял эдэлж байжээ
2016-02-23 11:38:00