8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна

2018-11-14 11:40:00

Ипотекийн зээлийг 3%-ийн хүүтэй олгох бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг 8 биш, 3% болгох бүрэн боломжтой талаар судалгаанд үндэслэсэн тооцоог гаргаж, тайлбарлалаа. Тэрбээр “Дэлхий нийтэд ипотекийн зээлийн хүү 1 хувь байхад манайд 8 байна. Бусад улс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож ашигладаг. Манайх ч бас энэ жишгээр ажиллах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол ямар ч хүүгүй хадгалагдаж байгаа иргэдийн мөнгө. Тиймээс төр энэ мөнгөнөөс иргэдэд нэг хувийн хүүтэй зээл олгоно. Харин тэр мөнгийг дамжуулж буй банк үйлчилгээний нэг хувь, эрсдлийн нэг хувийн хүү авах юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын 27 сан нийт 3 их наяд төгрөгийн санхүүжилттэй. Энэ мөнгийг орон сууцны зах зээлд нийлүүлж, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох хэрэгтэй. Энэ нь иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдолтой тэмцэх бас нэг гаргалгаа юм” гэлээ.

 Манайд ипотекийн зээлийг таван жил төлөөд үндсэн зээл нь буурахгүй байгаа. Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна. Гадныхан ипотекийн зээлийн хүүг нэг хувийн хүүтэй олгодог. Мөн өнөөдөр эргэн төлөлтийн мөнгө 40 хувьтай, эх үүсвэр нь бүрджээ. Үүнийг дахин эргэлтэд оруулахад хүү бууруулах боломж байна гэв.

О.Баасанхүү гишүүн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох талаар 9000 иргэний гарын үсэг цуглуулж, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг нарийвчлан хэлэлцээд, тогтоолын төсөл баталж, Засгийн газарт чиглэл өгөх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Зээлийн хүү бууруулах 1 л арга бий, Гадны чадварлаг банкийг оруулж ирэх,Хэдий болтол ингэж шулуулж явах вэ?
2018/11/14 66.181.160.14
иргэн
Эрх биш нэг улс байна. Үнэн шударга бас үнэн мөнөөр нь гадаадад нэг хуулийн мэргэжил эзэмшсэн хүмүүс байх байлгүй энэ асуудлыг авчүзмээр юм мөнгө хүүлэгч нар бас анхаармаар юмдаа.
2018/11/14 202.9.43.205
zochin
gariin usgee ugii
2018/11/14 64.119.17.62
Зочин
Энэ Баасанхүүгийн үйл хэрэг бүтэж гэмээ нь ард түмэн чамайг хаан мэт өргөмжилнө шүү амжилт хүсье
2018/11/14 103.229.123.184