8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгонд мөнгө өгье, мэдээллээ устгачих гэж гуйжээ

2018-11-14 13:41:43

Капитал банкаараа дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг хүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгоноос мэдээллээ устгуулах талаар найз нөхдөөр нь дамжуулж гуйсныг тэрээр олон нийтэд дэлгэжээ…

Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!

Б. Ундармаа гишүүн ээ!!!!

… УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн "Капитал" банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн мөнгө/-ийг хүүлсэн хэргийг би олон нийтэд хүргэсэн.Энэ мэдээллийн дараа миний найз нөхөд, ангийн хүүхдүүдээр дамжуулан "- Наад мэдээллээ устгачих!!! Битгий дахиж бичээч!! Мөнгө төгрөг өгье!!!" гэх мэтээр хэлүүлэх боллоо. Уулзья гэсэн найзынхаа урилгыг хүлээж авсандаа, утсаар залгасан найзынхаа дуудлагыг авсандаа харамсч сууна. Таниас болж гэмгүй сайхан явдаг хүмүүстэйгээ ч дахиж уулзахааргүй болох жишээтэй.
Мөнгөөр худалдаж болохгүй, хэмжиж бүр болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Сэтгүүлчийн хувьд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёс зүй надад бий.Мөнгө хэрэгтэй ч түүнийг зөв, шударгаар, өөрийнхөө хөдөлмөрөөр олох ёстой л доо. Үйлийн үрд итгэж явдаг билээ би. Өврөөс нь чихэр горьдох үрдээ өгөх амттан байтугай аяга бантанг нь цадтал идүүлж чадахгүй "ажил, орлогогүй" ядуусаас "дээрэмдсэн" мөнгө чинь миний хоолойгоор үнэндээ давахгүй ээ!!! Таны банкаар дамжсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ийн 7,6 тэрбум төгрөг эзэндээ очсон бол нэг ч гэсэн ядуу өрхийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Гэвч тэр мөнгийг та замаас нь "дээрэмдсэн". Ядаж эмэгтэй хүний хувьд та хоол тэжээлийн дутагдлаас хөхөнд нь сүү байхгүй, угжих ч сүү олдохгүй ядуу ээжийн зовлонг мэдэхгүй гэж үү!! Хэрэв мэдэхгүй бол Нийслэлийн хамгийн их ядууралтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөх эрх танд байхгүй !!!!! Та миний баримтыг үгүйсгэж даан ч чадахгүй л дээ!!! Хэдэн халтар төгрөгөөр худалдагдахгүй сэтгүүлч бас байдгийг мэдэж ав!!!! Дахиж намайг судлах, миний найз нөхдийг олж илрүүлэх шаардлага байхгүй!!! Би таны хувийн орон зайд нэвтрээгүй.Ард түмнийг төлөөлөх эрхийг чинь хөндөж байна!!!!! Ингэж төр түшихгүй ээ!!!! гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ардууд
ЗӨВХӨН ТУСГАЙ САНГИЙН МӨНГӨӨР ЛУЙВАР ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛДЭЭ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ГИШҮҮНЭЭС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХАНГАЛТТАЙ БАРИМТ БИШ ҮҮ.
2018/11/18 139.5.218.29
ертѳнцийн булайнууд
За авсан хүмүүс ил болжээ ѳгсѳн эрх мэдэлэнгүүд байгаа нь мэдээж зүгээр ѳгѳѳгүй байгаа нь тодорхой.Нѳхдүүд ард нь үлдээд байгаа нь хор хутгаж яваа биш биз бас шалгах хэрэгтэй авилгал жинхэнэ энэнд л
2018/11/15 66.181.180.250
ИРГЭН
ИХЭЭР ХУЛГАЙЛСАН МӨНГӨТЭЙ болохоор ийм л бхгүй юу
2018/11/15 202.179.25.48
zochin
gishuunees erguulen tatah heregtei
2018/11/15 202.179.31.41
Зочин
Сэтгүүлч Отгондоо баяр хүргэе. Гүн талархал илэрхийлье.Сэтгүүлч хүн ийм л байх ёстойдоо. Амжилт хүсье
2018/11/15 202.9.40.47
Том ах
Сэтгүүлч Отгонд баялалаа. Монголд шударга сэтгүүлч,мэрэгжилдээ үнэнчээр үлдсэн хүмүүс байдаг гэдгийг тэнэг авгайд мэдрүүлж олонд үлгэрлэж яваад чинь баярлалаа
2018/11/14 64.119.25.104
Иргэн
АВГАЙ ЧИ ИЧИЖ АМЬДАР... ШУНАЛ ЧИНЬ ХОЙЧ 9 ҮЕД ЧИНЬ ШУЛАМ БОЛНО ШҮҮ.
2018/11/14 66.181.178.29
зочин
Гээд хувиа хичээсэн новш шүү дээ.энэ заваан авгайг барж идэхгүй залины хөрөнгө шүү дээ одоо улс төрд орж улсын өмч хөрөнгийг цөлмөж дээрэмдэж эхэллээ
2018/11/14 66.181.180.245
зочин
Наад хулгайч чини энхтайван наырамдалын ордоны урд талд том шилэн байшин бариж газрын цахилгаан билэгт гэгч этгээдүүдэд хэдэн тэрбумаар авилга өгч авсан авилгач нохой доо.хувийн эрх ашиг kампони эрх а
2018/11/14 66.181.180.245
зочин
Аймаар, хөдөлдөггүй нүдтэй шулмас шиг харагддаг авгай. Зовхийг нь тайрч, нүд томруулдаг мэс засал хийлгэсэн байхаа.
2018/11/14 139.5.219.36
alzagnyyr
Harbaas yaag emgen shylam bn iim shylam bas bdgiim yy haraagyi bshylam bn zail zail
2018/11/14 66.181.180.174
Бат
Отгон чи шуу 1ноймэрийн сэтгуулч гайхамшигтай
2018/11/14 202.21.106.161
Зочин
Согтуу Ундармаа
2018/11/14 203.91.118.180
Зочин
Согтуу Ундармаа гэж энэ эмэгтэйг хаанаас сонгосон юм бэ
2018/11/14 203.91.118.180
Зочин
САЙН ШАЛГА
2018/11/14 202.170.80.56
Зочин
КАПИТАЛ банк болон БИШРЭЛТ ээр эхэлсэн бүх компанууд мөн МОНГОЛЭМ импэкс концёрн бүгд энэ Ундармаатай хамаатай нийт зээл 360тэрбум гэж яриад байна шалгаж тогтоох хэрэгтэй дээ
2018/11/14 202.170.80.56
АРД
АТГ-с яагаад баривчилж шалгадаггүй юм бол улайм цайм авилгал мөн биз дээ. Нүдэн дээр харагдаагүй, гарт баригдаагүй, чихээрээ оригоор нь сонсоогүй болхоор гэмт хэргийн нөхцөлгүй хуурамч эвлүүлэг үү?
2018/11/14 202.9.42.94
иргэн
ийм илт юман дээр эрүү үүсгээд шалгах нөхцөл бүрдсэн байна шдээ,яагаад шалгахгүй байгаан
2018/11/14 202.179.24.220
xylgaich
myndag setguulch
2018/11/14 103.229.120.168
mongol
ASHGUIDEE MINII MONGOLIIN UHAMSART ZALUUS INGEJ L HULGAICHDIIG OROH ORONGUI NUUH NUURGUI BOLTOL NI ILCHLEED BAIGAARAI! AMJILT HUSIE!
2018/11/14 98.223.192.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment