Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг Хустайн даваанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Э-гийн “Приус 11” автомашинтай зорчиж явсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харьяат 74 настай эрэгтэй А нь машинаас биеэ засах гэж буугаад сураггүй алга болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагч, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Хустайн даваа”-аас урд зүгт 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Гэвч өчигдөр 12.17 цагт “Иргэн А нь Улаанбаатар хотын чиглэлд “Урьхан” зоогийн газар дээр эсэн мэнд явж байна, өөрөө надтай утсаар холбогдлоо” гэж төрсөн ах Д нь тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2018-11-14 15:51:41