УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээлийн асуудалд тэрбээр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой энэ асуудлыг хуулийн байгууллагууд маш богино хугацаанд шалгаж, үнэн мөнийг тодруулан нэг мөр хариулт өгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг тойроод улс төрийн ашиг хонжоо олох зориудын зохион байгуулалтай зүйл хийгдэж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис”, “Самурай” бондын асуудал, “Эрдэнэтийн 49 хувь” зэргийг саармагжуулж, УИХ-ын анхаарлаас хөндийрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудалд миний нэр холбогдож байгаа. Шаардлагатай гэвэл бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулаад хариулт өгнө. Би бэлэн байна. " гэв.
Ж.Энхбаяр: Шаардлагатай гэвэл бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байна
2018-11-14 16:16:00