8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн вакцинд нийт 54.000 хүн хамрагджээ

2018-11-14 17:00:00

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 14-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 54.000 хүн хамрагдаад байна.
Тухайлбал улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт бүлгийн иргэн 4631, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5543, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 43.835, сайн дурын дархлаажуулалтанд 48 хүн хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл