8o
Улаанбаатар хот
mobile menu

Машин гаргая гэж дуудаад амийг нь хороосон гэх мэдээлэл худал

2018-11-14 18:10:00

Цагдаагийн ерөнхий газраас иргэдийг албаны эх сурвалжгүй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна. 

Тодруулбал, "Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж залгаад гаргаж ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу аймаар нийгэм болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай." гэсэн мэдээлэл худал гэлээ. 

Цагдаагийн байгууллагаас "цахим хуудсанд мэдээ мэдээлэл, үзэл бодлоо нийтлэхдээ бусдад үнэн зөв мэдээллийг түгээдэг байхыг эрхэмлээрэй" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment