8o
Улаанбаатар хот
mobile menu

Инновацийн шилдэг бүтээлийг шалгаруулав

2018-11-15 09:31:10

Олон улсын шинжлэх ухааны өдөр, Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр арваннэгдүгээр сард тохиодог. Тэр утгаараа энэ сарыг “Шинжлэх ухааны сар” гэдэг.  Тэгвэл Засгийн газрын 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар инновацийг хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны зарим бүтээлийг шагнах шийдвэр гаргалаа.

  “Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ай Түүлс” компанийн “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагнал олгохоор боллоо.

   Энэ шагналыг анх удаа шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн ажил, санаачилгыг дэмжих, бусдад үлгэр дууриал болгох, инновацийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл