8o
Улаанбаатар хот
mobile menu

Изүнокүни хотын захирагч хатагтай Оно Тошико-тай уулзлаа

2018-05-22 09:00:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Япон улсын Шизуока мужийн Изүнокүни хотын захирагч хатагтай Оно Тошико тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Изүнокүни хотын захирагчтай хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа хэлээд, Монгол-Японы соёл, урлаг, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Токио-2020 зуны, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг хангахад Шизуока мужаас бодит дэмжлэг үзүүлж байгаад салбарын сайд талархлаа илэрхийлээд, олимпийн өмнөх бэлтгэл хангах чиглэлээр Шизуока мужийн Шимада, Яйзү, Изүнокүни хотуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, ажиллаж байгааг дурдлаа. Мөн хатагтай Оно Тошико-г хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд, ялангуяа манай боловсрол, соёл урлаг, спортын салбарт хичээл зүтгэл, хувь нэмэр оруулж байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Улмаар Шизуоко мужид Японы алдарт хөгжмийн зэмсгийн “Ямаха” брэндийн үйлдвэр байдаг бөгөөд Монголын соёл, урлагийн салбарын зарим байгууллагын хөгжмийн зэмсгийг шинэчлэх хүсэлтэй байгаагаа уламжилж, БСШУСЯ-ыг тус хөгжмийн зэмсгийн үйлдвэртэй холбож өгөх хүсэлт тавилаа.

Изүнокүни хотын захирагч хатагтай Оно Тошико Монгол Улсад тав дахь удаагаа айлчлан ирж байгаа бөгөөд Японы үндэсний дуурийг өөрийн санхүүжилтээр хийж бүтээсэн урлагт ээлтэй хүн юм. Тэрбээр уулзалтын үеэр эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжиллаа. Түүнчлэн сайд Ц.Цогзолмаагийн тавьсан “Ямаха” хөгжмийн зэмсгийн үйлдвэртэй холбож өгөх саналыг холбогдох албаны хүмүүст дамжуулна гэдгээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment