8o
Улаанбаатар хот
mobile menu

Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа

2018-05-24 09:00:00


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн зохих албан тушаалтан, мэргэжилтэнүүд ажиллаж  2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ийн өнөөгийн байдалтай танилцаж дүгнэлт гаргасан.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/178 дугаар захирамжийг гаргаж тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд байрлах Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын дэргэд газар эзэмших зөвшөөрөл авсан байсан иргэдийн газар эзэмших гэрчилгээг цуцлаад байна.

Цаашид ажлын хэсэг “Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлохоор ажиллаж байна.

 

 

Эх сурвалж : http://www.arslan.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment