8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: 13 настай охин биеэ үнэлэгч байна гэж юу байсан юм бэ

2018-11-15 11:36:00

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Дөнгөж сая Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.Тодруулбал,  С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авчээ. Иймд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг УИХ-д хүргүүлж хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Шүүгчийн хувьд энэ салбарт ажиллаж байсан хүн сайн ажиллах байх гэж найдаж байна. Энэ салбарыг харьцангуй зөв тогтолцоотой болгоход анхаараарай. Би таньд зүгээр иргэний үгийг дайх гэсэн юмаа. Би саяхан 100 айлын тэнд ажлаар явж байхад барилгын материал зарж байсан хоёр хүн ирж уулзлаа. 13 настай охиныг буудалд алчихсан гэж ойлгосон. 13 настай охиыг биеэ үнэлэгч байсан гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгох гэж байна гэж надад хэлсэн. 13 настай охин биеэ үнэлэгч байна гэж юу байсан юм бэ. Энэ шүүх хуулийн байгууллага чинь мөнгөтэй хүнд үйлчилж мөнгөгүй хүнд үйлчилдэггүй болсон байна. Энэ хэрэг хяналтын шатны шүүхэд явж байна та хэлж өгөөч гэж надад хэлсэн юм. Та нар энэ асуудалд анхаараарай. Би эцэг хүний хувьд бас бодлоо. Хүний амь гэдэг чинь “хүний л амь, хуулиар хамгаалагдах ёстой шүү” гэдгийг хэлж өгөөрэй гэсэн. Томоохон хэргүүд чимээгүй алга болчихож байна гэсэн ойлголт ард түмэнд байна. Энэ бол том завхрал шүү. Улс орноо луйвардсан асуудлыг шийдэж чадахгүй байна” хэмээн хэллээ.

Нэмэлт мэдээлэл дуулгахад:  “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэхийг шаардаж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулахаар болсон байна.Тус жагсаал цуглааны талаар  МЭХ-оос Үндэсний мэдээллийн төвд 13.00 цагаас мэдээлэл хийх юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хулгайч нар зайлаа
Авлигачид дээгүүрээ хулгай хийж ууж идээд ард түмний ямьдрал ямар байгааг ухаарах сэхээгүй байна.
2018/11/15 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment